Skip links

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын Century 21 брэндтэй хамтран ажиллаа

Бид үл хөдлөх хөрөнгө зуучлалын брэнд болох CENTURY 21® -тэй маркетингийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь брэнд танигдалтын судалгаа, зорилтот бүлгийн зан төлөвийн судалгаа, өрсөлдөөний орчны матриц шинжилгээ, маркетингийн бодлогын бичиг баримт боловсруулах гэсэн чиглэлтэй байсан юм. CENTURY 21® нь 1971 онд АНУ-д байгуулагдсанаасаа хойш 47 жилийн гайхалтай амжилтын түүх, мэргэжлийн өндөр туршлага, дэлхийг хамарсан бизнес, хамтын ажиллагааны систем зэргийг бий болгож чадсан хүчирхэг франчайз байгууллага. CENTURY 21® нь өнөөдрийн байдлаар дэлхийн 80 улсад 7’700 брокер оффис, 117’000 агенттай гэдгээрээ дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын хамгийн том франчайз юм. #MercadoTEAM