Skip links

ХЭРЭГЛЭГЧИЙН СУДАЛГАА ЯМАР ҮЕД АМЖИЛТГҮЙ БОЛДОГ ВЭ

Chick-fil-А-ийн Маркетингийн албаны захирал өөрийнхөө шинэ BMW-д маш дуртай, энэ нь түүний 3 дахь BMW. Харин тэр BMW-аас ирдэг олон сэтгэл ханамжийг тодорхойлох асуултуудад маш дургүй. Учир нь олон асуулт асуух, удаан утсаар ярих хэрэг гардаг. Мөн оройн хоолны цагаар залгах, оффис дээр нь хүртэл ажлын цагаар ирж асуулга авч, хэрхэн хариулах талаар зааварчилгаа өгдөг нь огт таалагддаггүй байна. Тэрээр судалгааг хийж буй маркетингийн менежерүүд гурав дахь удаагаа машин авч байгаа үйлчлүүлэгчийнхээ талаар ямар ч мэдлэггүй байгаад их харамсан, ‘Надаас асуулга авах гэж ингэж их мөнгө, цаг хугацаа зарахын оронд миний худалдаж авсан машины үнээс хасаад өгчихгүй’ гэж хүртэл бодсон байна. Жишээлбэл, Нью-Йорк хотын төв паркын ойр хавьцаа байрлах өдрийн 700 ам.долларын үнэтэй зочид буудлын үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг авч байна гэж бодъё. Уг асуулгаар зочид буудлын хана таазны өнгө үзэмж, хүлээн авагчдын харилцааны соёл, туслах ажилтны харилцаа, ресторан, өрөөний үйлчилгээ, дэр ба өрөөний цэвэрлэгээ зэргийг асуухаас гадна таны юу хийх дуртай, ямар ном уншдаг эсвэл ямар винонд дуртайг нэмэж асууна. Хамгийн инээдтэй нь: Та манай буудлыг дээд зэрэглэлийн зочид буудал гэж үзэж байна уу? гэсэн асуулт байв. 18 цагийн ажлыг 12 цагт багтаах гэж оролддог инженерүүд, томоохон технологийн компаниудын ажилтнууд 130 асуултанд хариулах дургуй байх нь аргагүй юм. Тооцоолбол, нэг асуулганд дунджаар 26 минут зарцуулна гэж үзвэл 85000 хүнд 37000 цаг зарцуулсантай адил болж байна. Энэ нь нэг цагийн 100 ам.доллартой тэнцэж байна. Тэгэхээр хүн бүр асуулгад оролцсон гэж тооцвол нэг асуулга нь л 4 сая ам.доллартой тэнцэхүйц байгаа юм. Асуулга анкет 30-40 асуулттай эсвэл тэрнээс ч их болоод ирэхээр асуулга бүрийн үнэ нь нэмэгдэж, хариулах тоо нь багасаж, түүврийн хэмжээ багасдаг. Энэ нь зөв судалгааг алдаатай болгож өгдөг бөгөөд судалгаанаас гарах дүгнэлт нь шийдвэр гаргалтанд сөргөөр нөлөөлөх тохиолдол олонтаа. Ийм судалгаа нь харилцагчидтай харьцах боломжийг илүү багасгадаг юм. Учир нь дэндүү олон судалгаа хэт их асуултууд….

Эх сурвалж: Маркетинг ба Өнөөдөр сэтгүүлийн 34 дэх дугаарын онцлох нийтлэлээс