Skip links

#ОЛОН УУ ЭСВЭЛ #ОНЦГОЙ ЮУ…? #МЭРКАДО #ЗӨВЛӨГӨӨ №33

Маркетинг гэдэг бол “ашигтай” хэрэглэгчдийг татах, тэдгээрийг тогтоон барих урлаг гэж зарим бизнес эрхлэгчид, маркетерууд үздэг. Гэхдээ компани бүр зарим хэрэглэгчиддээ тодорхой мөнгийг алдаж байдаг. Бидний сайн мэдэх 80:20-ийн дүрмээр компанийн нийт хэрэглэгчдийн 20% нь нийт ашгийн 80% ба түүнээс дээш хувийг оруулдаг гэдэг. Зарим тохиолдолд тэрхүү хамгийн их ашиг өгдөг 20% хэрэглэгчид нийт ашигт ажиллагааны үзүүлэлтийн 150-300%-ийг (нэг хүнд ноогдох хэмжээгээр) бүрдүүлнэ. Харин хамгийн ашиг багатай 10-20% нь нэгж хэрэглэгчид оногдох дундаж ашигт ажиллагааны үзүүлэлтийг 50-200% бууруулдаг бол дунд хэсгийн 60-70 хувийг оруулдаг орлогын хувьд ашиг алдагдал нь тэнцдэг байна. Эндээс үзэхэд компани хамгийн муу хэрэглэгчдээ нэг ёсондоо “халснаар” ашгаа нэмэгдүүлж болох нь байна.

Хамгийн их үйлчилгээ шаарддаг, эсвэл өндөр хэмжээний үнийн хөнгөлөлт шаардаж чадах компанийн томоохон хэрэглэгчид нь хамгийн их ашиг оруулагчид байдаг уу гэвэл тийм биш. Жижиг хэрэглэгчид үнийг бүтэн төлж багахан үйлчилгээ авдаг ч тэдэнтэй худалдаа хийх зардал өндөр тул ашигт ажиллагааны түвшин буурдаг. Сайн үйлчилгээ авдаг, үнийг бараг бүтэн төлдөг дундаж хэрэглэгчид л ихэвчлэн хамгийн ашигтай хэрэглэгчид байдаг.

Хамгийн их ашиг оруулдаг хэрэглэгч гэж хэрэглэгчийг татах, тэдэнд борлуулалт хийх, үйлчлэх компанийн зардлын урсгалаас тэдний оруулах орлогын урсгал нь боломжийн түвшинээс илүү байгаа хувь хүн, гэр бүл, компанийг хэлдэг. Энд тодорхой нэг гүйлгээ бус, харин амьдралын хугацааны туршид оруулах орлого болон зардлын урсгалын тухай яригдаж байгаа гэдгийг анхааралдаа аваарай. Маркетерууд хэрэглэгчдийн ашигт байдлыг тухайн нэг хэрэглэгч бүрээр, зах зээлийн сегментээр, эсвэл сувгийн түвшинд хэмжих нь компани урт хугацаанд амжилттай оршин тогтнох үндэс, цаашлаад бидний ярих дуртай #брэнд гэдэг зүйлийг бий болгох гол багана нь болж өгдөг.

Маш олон компаниуд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэмждэг боловч цөөн хэдхэн компани л хэрэглэгчийн ашигт байдлыг хэмждэг. Тийм ч учраас зах зээл дээр цөөн хэдэн компаниуд л амжилттай байж, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаг билээ.

Хэрвээ таны бизнест маркетингийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ хэрэгтэй байгаа бол бидэнд хандаарай.

#Mercado #Consulting #Company #Inspire #Your #Business