Skip links

Мэркадо компани 14 нас хүрлээ.

Мэркадо компани 14 нас хүрлээ.

Бид маркетингийн зөвлөх үйлчилгээний салбарт тасралтгүй 14 жилийн турш ажиллаж, байгууллагуудын өсөлт хөгжил, брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хамтран зүтгэсээр ирсэн байна. Энэ хугацаанд дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран 300 гаруй маркетингийн зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлж, бизнесийн зорилгоо илүү оновчтой тодорхойлох, зах зээлээ гүнзгий ойлгох, тогтвортой өсөлтийн стратегиа боловсруулахад нь бодит хувь нэмэр оруулсан арвин туршлага хуримтлуулсан байна.

Өнөөдрийн амжилт бүхэн бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан харилцагчид, түнш байгууллагууд болон үе үеийн хамт олны маань хамтын бүтээл билээ. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, Мэркадо компанийн 14 жилийн ойн баярын мэндийг хүргэе. #MercadoTEAM