Skip links

#МэркадоЗөвлөгөө #38

Шалтгаан №3. Бүтээгдэхүүн нь шинэ хандлагыг тодорхойлогч гол хүчин зүйл болдог ч хэрэглэгчдийн хэрэглээний боловсролыг нэмэгдүүлж чаддаггүй.

Яагаад ихэнх бүтээгдэхүүнүүд зах зээлд гараад амжилт олдоггүй вэ – Цуврал №3

Суралцах зүйл: Хэрвээ хэрэглэгчид таны бүтээгдэхүүнийг хэрэглэх арга аа олж чадахгүй бол бүтээгдэхүүн шинэлэг байлаа гээд амжил олохгүй.

Суралцах жишээ: Febreze Scentstories. Заримдаа бид цаг үеэсээ хэт түрүүлж алхсан бүтээгдэхүүнийг олж хардаг. Тэд хэдий хүний амьдралд ашиг тусаа өгөхийн төлөө байдаг ч цаг үеэсээ илүү гарч, хэрэглэгчдийн хэрэглээний боловсрол хүрч чадахгүй тохиолдолд ашиг тус бус өөрөө уналтад ордог билээ. 2004 онд P&G компани нэгэн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулсан нь Febreze Scentstories гэх орчныг цэвэршүүлэгч, агааржуулагч байсан бөгөөд бүтээгдэхүүний онцлог нь яг л CD тоглуулагч шиг хэлбэртэй ба 5 төрлийн өөр өөрийн гэсэн онцлогтой, аялгуут дуутай үнэртүүлэгчид байсан юм. Эдгээр 5 төрлийн үнэртүүлэгчид бүгд хэрэглэгчдэд тайвшруулах мэдрэмжийг төрүүлэх бөгөөд далайн эрэг дээрх, ой модонд гэх мэт янз бүрийн дуу авиаг үнэртүүлэхийн хажуугаар гаргадаг байна. Энэхүү бүтээгдэхүүнээ P&G компани дуучин Шанайа Твейн-аар нүүр царай хийн зах зээлд танилцуулж, сурталчилгаагаа түүнтэй хамт бүтээх томоохон хэмжээний үнийн дүнтэй гэрээ байгуулан ажилласан байна.

Гэвч энэхүү бүтээгдэхүүн зах зээлд амжилт олоогүй бөгөөд бүтээгдэхүүнд зориулан хийсэн сурталчилгаа буруу үр дүнд хүрч, хэрэглэгчдийн мэдлэгт бүтээгдэхүүнийг хэт дуу чимээтэй хэмээн ойлгуулсан байна. Ийнхүү сурталчилгаагаа хэрэглэгчдийнхээ мэдлэг боловсролд бус хэт гоёмсог хийхийг хичээсэн P&G-ийн маркетингийн багийнхан алдаж нэгэн амжилтгүй зах зээлд танилцуулагдсан бүтээгдэхүүний тоог нэгээр нэмсэн байна.

#MercadoTEAM