Skip links

МэркадоЗөвлөгөө #36

Яагаад ихэнх бүтээгдэхүүнүүд зах зээлд гараад амжилт олдоггүй вэ – Цуврал №1

Шалтгаан №1. Компаниуд хурдтай өсөлтийг дэмжин ажиллаж чаддаггүй.

Суралцах зүйл: Хэрвээ бүтээгдэхүүний борлуулалт маш хурдтай өссөн тохиолдолд түүнд тохирсон төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

Суралцах жишээ: Mosquito magnet – Шумуулын соронз

2000 онд АНУ-ын биофиозологийн хүрээлэнтэй The Home Depot компани хамтран Mosquito Magnet хэмээх шумуулын эсрэг түүнийг сорогч төхөөрөмж бүтээсэн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь цаг үеэ маш сайн мэдэрч гарч ирсэн бөгөөд тухайн үед шумуулаар дамжин хүмүүст халдварладаг вирус (The West Nile хэмээх нэртэй) тархаж хүмүүсийг түгшээж байсан билээ. Цаг үеэ сайн мэдэрсэн Mosquito Magnet бүтээгдэхүүн нь The Home Depot компанийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн хурдан хугацаанд болж чаджээ. Гэвч нөхцөл байдал сайнаар биш муугаар төгссөн билээ. Магадгүй та шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн уналтад орсон гэхээр гайхаж байгаа байх. Хэдий энэхүү бүтээгдэхүүний борлуулалт өдрөөс өдөрт нэмэгдэж байсан ч тус компанид энэхүү борлуулалтыг даах хүчин чадал байгаагүй бөгөөд үүний улмаас хэрэглэгчид бүтээгдэхүүнийг олж авч чадахгүй эсвэл авсан бүтээгдэхүүн захиалгын дагуу тогтсон өдрөө ирдэггүй гэх мэт олон асуудал үүсэж, хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлэн өндөр байсан борлуулалт буурсаар хэрэглэгчдийн ой санамжаар устан алга болсон юм. Үүнд өрсөлдөгчдийн хариу үйлдэл ч мөн адил хүчтэй нөлөөлсөн бөгөөд хэрэглэгчдийн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэх сэдлийг The Home Dept өөрсдийн төсвөөр төрүүлэн өрсөлдөгчдөө мөн адил боломж олгосон байна.

#MercadoTEAM