Skip links

ВИДЕО ТАНИЛЦУУЛГЫН АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Видео танилцуулгын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ

Анх 1954 онд Газар зохион байгуулалтын хэлтэс нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан өдгөө 62 жилийн түүхтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын түүхэн хөгжил, бүтэц зохион байгуулалт, хийж гүйцэтгэсэн ажлуудыг харуулсан богино хэмжээний танилцуулгыг хэвлэмэл болон видео хэлбэрээр хийж гүйцэтгэлээ. Энэхүү зөвлөх үйлчилгээгээр тус газрын үндсэн үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэг, төрийн байгууллагуудад сурталчилан таниулах зорилготой байсан юм. Цаашид манай улсад газар зохион байгуулалт, түүнийг ашиглалт, суурь судалгаатай, төлөвлөлттэйгөөр хөгжин, дэшихэд бидний гүйцэтгэсэн ажил чухал үүрэг оролцоотой билээ. Тийм ч учраас бид энэхүү зөвлөх үйлчилгээнд онцгой ач холбогдол өгч өргөн хүрээнд хамтран ажилласан.