Хүн бүр хуулиар хамгаалагдсан нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө технологийн дэвшлийг ашиглан бүтээж буй хуулийн виртуал туслах болох #Lawly төсөлд маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүллээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд зорилтот бүлгийн зан төлөв, хүсэл хандлагын судалгаа, бүтээгдэхүүний агуулгын болон дизайны консепц хөгжүүлэлт, урт болон богино хугацаанд баримтлан ажиллах маркетингийн бодлого тодорхойлох, гэрээт маркетингийн үйлчилгээ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.