
Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ
Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч EDEN LLC -тэй хамтран шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. #MercadoTEAM

Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч EDEN LLC -тэй хамтран шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. #MercadoTEAM

Үндэсний манлай үйлдвэрлэгч, Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг Jur Ur Bakery / Жүр Үр бэйкери – тэй 8 дахь удаагаа хамтран ажиллаж “Бэйкери салбарын өнөөгийн байдал, хэрэглэгчийн зан төлөв, сэтгэл ханамж” судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. #MercadoTEAM

Тавилгын тоноглолын салбарт тэргүүлэгч, шилдэг брэндүүдийн албан ёсны дистрибьютер ХеттМон ХХК-нд маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүллээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд 134 жилийн түүхтэй, 190 гаруй оронд салбар төлөөлөгчтэй дэлхийн тавилгын тоноглолын салбарын топуудын нэг болох #Hettich брэндийг зорилтот бүлгийн хэрэглэгчдэд таниулах, нэр хүндийг нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 сарын 28-ны өдрийн 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ”-нд заасны дагуу Гаалийн Ерөнхий газар болон нийт 18 гаалийн газар, хороодын хэмжээнд “Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийн ил

Бид Баянхан ХХК-ийн захиалгаар “Барааны тэмдэгтийг оюуны өмчид бүртгүүлэх” судалгааны ажлыг Улаанбаатар хотын 6 дүүргийн хэмжээнд зорилтот бүлгийн хэрэглэгчдийн дунд амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны онцлог нь бидний хувьд хоёрдох удаагийн оюуны өмчийг хамгаалах чиглэлээр гүйцэтгэсэн судалгааны ажил байсан юм. #MercadoTEAM #Маркетинг #Зөвлөх #Үйлчилгээ

Үндэсний үйлдвэрлэгч Еден ХХК-нд хоёрдох удаагийн маркетингийн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүллээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд шинэ бүтээгдэхүүний агуулга болон дизайны консепц хөгжүүлэлт, сав баглаа боодлын брэндинг, маркетингийн кампанит ажлын төлөвлөлт гэсэн ажлуудыг үе шаттай гүйцэтгэж захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн юм. #MercadoTEAM

Бэлэн гоймон хэрэглэгчдийн зан төлөв, сэтгэл ханамжийг судлах, брэндийн танигдалт, хоногшилтыг тодорхойлох судалгааны ажлыг Улаанбаатар хотын 6 дүүргийн хэмжээнд зорилтот хэрэглэгчдийн дунд хийж, үр дүнг захиалагч байгууллагад хүлээлгэн өглөө. #MercadoTEAM

Улаанбаатар хотын 6 дүүргийн хэмжээнд зорилтот бүлгийн дунд янжуур тамхи болон электрон тамхи хэрэглэгчдийн зан төлөв, сэтгэл ханамж, брэндийн танигдалтын түвшний судалгааны ажлыг гүйцэтгэж, захиалагч байгууллагад хүлээлгэн өглөө. #MercadoTEAM

Жимс боловсруулах чиглэлээр 18 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч Еден ХХК-нд маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүллээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа, агуулгын болон дизайны консепц хөгжүүлэлт, бүтээгдэхүүний брэндинг хөгжүүлэлт, маркетингийн бодлогын бичиг баримт боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм. #MercadoTEAM

Бялуу, бэйкерийн зах зээлд 24 жилийн турш үйл ажиллагаагаа тууштай явуулж, тасралтгүй хөгжсөөр байгаа үндэсний манлай үйлдвэрлэгч, Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг болох Жүр Үр ХХК-тай 7 дахь жилдээ хамтран ажиллаж “Бэйкери хэрэглэгчдийн зан төлөв, сэтгэл ханамж, хүсэл хандлага”-ын судалгааг хийж гүйцэтгэлээ. Бидэнд