Ажилтны аз жаргал, сайн сайхан байдлын судалгаа
Премиум Корпорэйшн ХХК-ийн захиалгаар тус группийн ажилтан, албан хаагчдын дунд “Ажилтны аз жаргал, сайн сайхан байдал” судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү зөвлөх үйлчилгээг Олон улсын ICXI институтийн бүсийн түнш CMI компани, Employee Happiness and WellBeing Standard төслийн түнш Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. Судалгааны ажлын хүрээнд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн “Employee Happiness and WellBeing Pathfinder, Employee Loyalty Index (ECI), Employee Satisfaction Index (ESI), NPS / eNPS, Burnout / Work Pressure Index (EBR), OHSE үнэлгээ зэрэг аргачлалуудыг ашигласан. Эдгээр аргачлал нь байгууллагын ажилтнуудын сэтгэл ханамж, үнэнч байдал, ажлын ачаалал, эрүүл мэнд ба аюулгүй байдлын түвшинг олон улсын стандартад нийцүүлэн үнэлэх боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой юм. #MercadoTEAM