Know How мэдээллийн аян
ЕСБХБ-ны Зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн баг дотоодын мэргэшсэн зөвлөхүүдийн хамтаар Өмнөговь аймгийн Ханбогд сумд ажиллаж #KnowHow мэдээллийн аяныг Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюутолгойн Сан ба Ханбогд сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 80 гаруй орон нутгийн бизнес эрхлэгч оролцож ЕСБХБ-наас хэрэгжүүлдэг ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөр, түүний ач холбогдол ба тэтгэлгийн талаар мэдээлэл хүргэсэн юм.
Арга хэмжээний үеэр бизнесийн стратеги төлөвлөлтийн талаар ORDB Consulting компанийн захирал Р.Оюун, хүний нөөцийн удирдлагын тухай Глобал Талант Менежмент ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мэндбаяр, маркетингийн сэдвийн хүрээнд #MercadoTEAM-ийн Б.Амаржаргал нар тус тус илтгэл тавьж оролцсон аж ахуйн нэгжүүдтэй ганцаарчилсан уулзалт хийв. Энэхүү арга хэмжээг Европын Холбооны санхүүжилтээр ЕСБХБ-наас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан болно.