#МэркадоЗөвлөгөө #37
Яагаад ихэнх бүтээгдэхүүнүүд зах зээлд гараад амжилт олдоггүй вэ – Цуврал №2
Шалтгаан №2. Бүтээгдэхүүнүүдийг богино хугацаанд зах зээлд гаргах гэж оролддог.
Суралцах зүйл: Таны бий болгож буй бүтээгдэхүүн 100 хувь бэлэн болоогүй тохиолдолд зах зээлд гаргах гэж бүү яар.
Суралцах жишээ: Microsoft Windows Vista
2007 онд дэлхийн топ компьютерын үйлдлийн систем үйлдвэрлэгч Microsoft компани нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулсан нь Windows Vista байсан юм. Тэд энэхүү үйлдлийн системээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байсан бөгөөд тухайн үед шинэ үйлдлийн системийн эрэлт хэрэгцээ ч маш их байсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Microsoft шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байгаа талаар шуугьж хэрэглэгчдийн хүлээлт маш өндөр болсон юм ба Microsoft энэхүү бүтээгдэхүүний маркетингийн нийт төсөвт 500 сая ам долларын зарцуулсан байна. Гэвч бүтээгдэхүүн зах зээлд гаргаад хүлээж байсан амжилтыг гаргаж чадаагүй билээ. Учир нь бүтээгдэхүүний бэлэн байдал хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн хүлээлтэд байж чадаагүй. Microsoft энэхүү бүтээгдэхүүнийг гаргах гэж 2 жил ажилласан боловч сүүлийн жилдээ хэрэглэгчдийн хүлээлтийг зохицуулж чадахгүй маш хурдан бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулсан нь том алдаа болжээ. Шинээр танилцуулсан бүтээгдэхүүнд асуудал их байсан ба хэрэглэгчдийн зүгээс ирэх гомдол эрс нэмэгджээ. Энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авсан нийт хэрэглэгчдийн 50 хувь нь тус компанийн үнэнч хэрэглэгчид байсан бөгөөд тэдний 10 орчим хувийг зөвхөн энэхүү бүтээгдэхүүнээсээ болж Microsoft алдсан байна. Ингэж алдах болсон гол шалтгаан нь бүтээгдэхүүнийг бэлэн болоогүй цагт гаргасан ба түүнийг чадварлаг ашигласан Apple компанийн “I’m a mac” гэсэн кампанит ажил юм. Энэхүү кампанит ажлын гол зорилго нь Apple-ийн үйлдлийн системд ямар ч асуудал гардаггүй гэсэн санааг хэрэглэгчдэд өгсөн бөгөөд бүтээгдэхүүний чанарын хувьд ч Vista-гаас хол илүү байж чаджээ.
Хэрвээ Vista өнөөдөр зах зээлд гарсан бол амжилт олж чадах байсан байж магадгүй. Учир нь тухайн үед Microsoft-ийн санаачилсан үйлдлийн систем нь сошиал сайтууд буюу Youtube, Twitter, Facebook зэрэгтэй хоршин ажиллаж хэрэглэгчдийн хэрэглээг хялбарчлах байсан юм. Үүнээс болж үйлдлийн системд хэт их ачаалал ирж, буруу ажиллах тохиолдол Vista-д гарч байжээ.