Монгол Улсын Сангийн Яамны захиалга, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Ерөнхий гэрээ”-нд хамруулах бараа, үйлчилгээг тодорхойлох судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.23-т заасан “Ерөнхий гэрээ”-нд хамруулах бараа, үйлчилгээг тодорхойлох юм. Судалгааны ажлын гол зорилгын хүрээнд: Гол чиг үүргийн яамд болон түүний зарим харьяа төсвийн байгууллага, орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа, үйлчилгээний худалдан авалтанд шинжилгээ хийж дэлгэрэнгүй жагсаалт гаргах, дэлгэрэнгүй жагсаалтаас Ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний хураангуй жагсаалтыг гаргах, хураангуй жагсаалтанд орсон бараа, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн судалгааг Улаанбаатар хот болон 10 аймгийн хүрээнд хийж гүйцэтгэх, Ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний судалгааг хийж гүйцэтгэх зөвлөмж, гарын авлага боловсруулах гэсэн үндсэн зорилтуудыг тавин ажилласан.
Судалгаанд Улаанбаатар хот болон 10 аймгийн хэмжээнд 118 төсвийн байгууллага, 188 бараа, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэгч хамрагдлаа.