Skip links

ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН ТАНИГДАЛТЫН ТҮВШНИЙ СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

“ШИНЭ ЗУУН – ШИЛДЭГ БОЛОВСРОЛ” уриан дор хувь хүний хөгжлийг эрхэм болгож, “Шинэ Монгол СОЁЛ”-ыг түгээх, дэлхийн БРЭНД иргэдийг төрүүлсээр өдгөө 13 дахь жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай явуулж байгаа Шинэ Монгол ЕБС-ийн танигдалтын түвшний судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд, зорилтот бүлгийн дунд хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаанд нийт 10 талбарын судлаач ажилласан бөгөөд судалгаа авах үндсэн байршлуудад байршиж шүүлтүүр асуултаар оролцогчдоос ярилцлага хийх байдлаар мэдээлэл цуглуулсан. Улаанбаатар хотын 6 дүүргээс нийт 501 эцэг, эхээс мэдээллийг цуглууллаа. Бидэнтэй хамтран ажиллаж бодит судалгаанд үндэслэн шийдвэр гаргадаг Шинэ Монгол ЕБС-ийн удирдлага болон хамт олны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.