Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн захиалгаар тус байгууллагын зах зээл, хэрэглэгчийн судалгааг үе шаттай гүйцэтгэж түүнээс гарсан үр дүнгээр цаашдын үйл ажиллагааг идэвхжүүлэх стратеги төлөвлөлтийг боловсруулсан. Мөн тус байгууллагын нийт ажилтнуудад маркетинг, борлуулалтын чиглэлээр мэдлэг олгох сургалтыг хийлээ.
МГБССН нь сайн дурын, төрийн бус байгууллага бөгөөд 1994 онд байгуулагдсан, 1996 оноос эхлэн Олон улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбоо (ОУГБТХ)-ны туслах гишүүнээр элсэн орж, 2005 онд жинхэнэ гишүүн болсон ба 2006, 2010 онуудад Олон улсад магадлан итгэмжлэгсэн байгууллага юм.