Skip links

‪#‎МЭРКАДО‬ ‪#‎ЗӨВЛӨГӨӨ‬ №27‬‬

Бидний туршлага, судалгааны ажлын үр дүнгээс үзвэл зах зээлд бага хувь хэмжээ эзэлж буй компаниуд ихэвчлэн хоёр төрлийн стратеги сонгож, тэдгээр нь өөрсдийг нь уналтад оруулдаг. Эхний стратеги нь тэд өөрсдийнхөө өрсөлдөгчдийг буруу сонгож, зах зээлд өндөр хувь хэмжээ эзэлж буй томоохон компаниудтайгаа өрсөлдөх гэж хичээснээр аюулд орох тохиолдол элбэг. Учир нь зах зээлд дээрх томчууд мэдээж хамгаалалт сайтай, ашиг орлого өндөртэй байдаг учраас багачуудын үзүүлэх нөлөө яг л унтаж буй арсланг сэрээхтэй адил зүйл болдог. Харин нөгөө стратеги нь өөрийн жижигхэн зах зээлээ хамгаалах гэж хэт их оролдох явдал юм. Өөрөөр хэлбэл урагшаа тэмүүлэх бус байрандаа бат суурьтай зогсох оролдлогод хэт их хүч хаясанаар зах зээл дээрх эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломж гарч ирдэггүй.


Тиймээс зах зээлд бага хувь хэмжээ эзэлж буй компаниудын удирдлага, маркетерууд өрсөлдөөний стратегиа зөв сонгохын тулд бодит мэдээлэл, олон талт судалгаа, зөвлөгөөний үр дүнд үндэслэн хэнтэй өрсөлдөх, хэнээс хамгаалах, хэний зах зээл рүү довтлох зэрэг асуудалд ухаалаг шийдвэр гаргаж байх хэрэгтэй юм.


‪#‎Маркетингийн‬‬ ‪#‎зөвлөх‬‬ ‪#‎үйлчилгээ‬‬ гэдэг зардал бус та бизнестээ оруулж буй ухаалаг ‪#‎хөрөнгө‬‬ ‪#‎оруулалт‬‬ юм.