2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ZioZia брэндийн дэлгүүрийн нийт ажилтнуудад үйлчилгээний маркетингийн соёл, стандартын талаар онол, практикийн сургалт хийлээ. Энэхүү сургалтаар үйлчилгээний маркетингийн талаар ойлголт, түүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах, санамсаргүй худалдан авалтанд хэрхэн хэрэглэгчийг татах, бусад томоохон дэлгүүрүүдийн алдаа болон амжилт ямар байгаа гэх мэт олон сонирхолтой, үр өгөөжтэй зүйлсийг Мэркадо компанийн гүйцэтгэх захирал Б.Амаржаргал хичээлдээ тусгасан байсан юм.