Skip links

#ЯгОдоо нөлөөллийн кампанит ажил

“Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт #ЯгОдоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриатай 16 хоногийн аяны бодлого, консепц, гүйцэтгэл дээр маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүллээ.

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд бид кампанит ажлын нэр, мессеж, брэндинг, консепц, бодлого дээр ажиллаж гүйцэтгэлийг Цагдаагийн Ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэстэй хамтран хэрэгжүүлсэн.

Энэ аяныг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн аяны хүрээнд Монголд үйл ажиллагаагаа явуулж буй НҮБ-ын 11 салбар агентлаг, хөгжлийн түншлэлийн байгууллага, дотоодын болон олон улсын иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн компаниуд хамтран жендэрт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж чадсан юм.

#MercadoTEAM