Бид өнгөрсөн тавдугаар сард Эрдэнэт хотын орон сууцны зах зээлийн өнөөгийн байдал, багтаамж, худалдан авагчдын зан төлөвийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаа нь тус хотын барилгын салбарыг судлахаас гадна цаашид орон сууцны төсөл хэрэгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэйг тодоруулснаараа онцлогтой судалгаа боллоо.
2016 онд Орхон аймгийн хэмжээнд их барилгын 94 аж ахуйн нэгж 50.8 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг 199 объектод хийж гүйцтгэсний 28.9 хувь буюу 14.7 тэрбум төгрөг нь их засварын ажил байж гүйцэтгэсэн ажлын дүн өнгөрсөн оноос 31.1 хувиар багасжээ. Тус онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 175 объектод 19.3 тэрбум төгрөгийн, Улсын төсвийн хөрөнгөөр 4 обьектод 3.4 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж өмнөх оноос орон нутгийн төсвөөр хийгдсэн ажил 1.6 хувиар буурч, улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажил 2 дахин нэмэгдсэн байна.