“Хэрэглэгчийн үнэлгээ” судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ
Гаалийн Ерөнхий газрын захиалгаар “Хэрэглэгчийн үнэлгээ” судалгааны ажлыг гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааны ажлыг гол зорилго нь Монгол Улсын Гаалийн байгууллагаас үйлчилгээ авч буй дотоодын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллийн сэтгэл ханамжийн түвшнийг хэмжих, тэдний санал бодолд тулгуурлан цаашид үйл ажиллагааг сайжруулах бодлогын зөвлөмж боловсруулах байсан юм. #MercadoTEAM