“ХАЙРААР ҮЛГЭРЛЭЕ” АЯН ЯВУУЛСНААР ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЭХЭЭР ЭРЭЛХИЙЛЖ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАХ БОЛОВ…
Хүүхдийг Ивээх Сан, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагуудын захиалгаар 2020 оны 7, 8 дугаар сард #ХайраарҮлгэрлэе сошиал медиа кампанит ажлыг #MercadoTEAM зохион байгууллаа. “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд уг аяныг явуулж, 0-14 насны хүүхэдтэй 25-49 насны эцэг, эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн эерэг арга болон зодож шийтгэх нь ямар хортой болох талаар таниулсан юм.#ХайраарҮлгэрлэе нөлөөллийн аяны хүрээнд аяны нэр, логог зохиож, гарааны болон барианы судалгааг Улаанбаатар хот, Архангай, Дорнод аймгуудын хэмжээнд нийт 1,000 эцэг эх, асран хамгаалагчдын дунд хийсэн. Улмаар гарааны судалгааны үр дүнд үндэслэн сошиал медиа сувгаар 47 ширхэг фото болон видео, подкаст, влог, нөлөөлөгчийн контентууд зэргийг бэлтгэн хүргэж, цуврал онлайн арга хэмжээг хоёр удаа зохион байгуулав. Кампанит ажлын дараа үр дүнгийн барианы судалгааг хийж эцэг эх, асран хамгаалагч нарт тус аян хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааг хийсэн бөгөөд аяны хүрээнд сошиал медиа сувагт давхардсан тоогоор нийт 3.5 сая орчим хүнд хүрч чадсан кампанит ажил болсон байна.