“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Энэ удаагийн аяныг НҮБ-ын Хүн Амын Сан, ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон бусад хамтрагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд бид тус аяны консепц, брэндинг, гүйцэтгэл дээр хамтран ажилласан юм.
Аянд 260 гаруй төр, хувийн хэвшлийн байгууллагын 34,000 гаруй албан хаагчид нэгдэж цагаан тууз зүүж өгч, хувийн нүүр хуудас болон албан байгууллагын хаяг, цахим хуудсаар дамжуулан 1.373.687 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж, 88,711 хариу үйлдэл болон 13,053 сэтгэгдэл, 377,580 түгээлт хийсэн байна.