Skip links

МЭРКАДО ЗӨВЛӨГӨӨ – №32 – ЯАГААД ЗАРИМ ВИДЕО ВАЙРАЛ БОЛДОГ ВЭ

Вайрал буюу цахим орчинд вирус мэт хурдан тархах видео бүтээнэ гэдэг маркетер бүрийн мөрөөдөл байдаг. Бүтээсэн видео нь вайрал болсноор компани болон бүтээгдэхүүний талаарх мэдээллийг цахим орчинд асар хурдтайгаар тархаах ид шидтэй байдаг. Цахим орчин тэр дундаа сошиал медиа сувагт идэвхтэй байдаг хэрэглэгчдийн судалгаанаас харахад тэд өөрт нь таалагдсан видеогоо бусдад хуваалцаж (share) тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахыг санал болгодог байна. Тэгвэл яагаад зарим видео контент вайрал болж дийлэнх нь “үл үзэгдэгч” болон хувирдаг вэ? Бид энэхүү асуултын хариултыг олохоор манай улсын сошиал медиа (Facebook) орчинд олон мянган хүмүүс (давхардсан тоогоор 10 орчим сая) үзсэн видеонуудыг судалж, 1000 хэрэглэгчийн дата санд шинжилгээ хийж үзсэн. Ингээд видеог вайрал болгодог хоёр сонирхолтой гол хүчин зүйл олж мэдсэн нь 1-рт хүний сэтгэл зүйд нөлөөлөх байдал (агуулга нь хэрхэн хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийг удирдаж байгаа), 2-рт нийгмийг идэвхжүүлэх байдал (Яагаад хэрэглэгч түүнийг бусадтай хуваалцах ёстой гэж) тус тус юм.

Видео нь хэр их хэрэглэгчийн сэтгэлийг хөдөлгөж чадна тэр чинээгээрээ бусадтай хуваалцах мэдрэмж нь ихэсдэг. Ингэснээр хэрэглэгчдийн дунд амнаас ам дамжих яриа болж эцсийн дүнд маш үр дүнтэй сурталчилгаа болж өгдөг билээ. Тиймээс маркетер та аливаа видео контент бүтээхээсээ өмнө таны видеонд сэтгэл хөдөлгөх зүйл, түүнийг бусадтайгаа хуваалцах хүсэл төрөх байдал байгаа эсэхийг сайтар бодож үзэх хэрэгтэй юм.

Хэрвээ та видео контент хэрхэн вайрал болж болдог талаар илүү нарийн судлах, зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.