Skip links

МЭРКАДО ЗӨВЛӨГӨӨ №24

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлэх, хэрэглэгчдэд таниулах, худалдан авах шийдвэх гаргалтанд нөлөөлөхөд хамгийн чухал үүрэгтэй зүйл бол сурталчилгаа билээ. Тийм ч учраас хүмүүс маркетингийг зөвхөн зар сурталчилгаа мэтээр төсөөлж байдаг. Энэ удаад бидний өгөх хоёр зөвлөгөө бол маркетерууд мэддэг хэрнээ алдаа гаргадаг маш энгийн зөвлөгөөнүүд юм.
Нэгдүгээрт, ихэнхи маркетерууд, байгууллагын удирдлагууд зар сурталчилгааг хэтэрхий “гоё” бүтээх гэсэн хүслээсээ болж алдаа гаргадаг. Өөрөөр хэлбэл сурталчилгааны гүйцэтгэх үндсэн үүрэгт анхаарлаа хандуулах бус харагдах байдалд хэтэрхий их анхаарсанаас хэрэглэгчид тухайн сурталчилгаанаас авах мэдрэмж маркетеруудын төсөөлсөнөөс огт өөрт болдог байна. Тиймээс аль болох сурталчилгаанд өгүүлэх агуулга, түүнийг илэрхийлж буй байдлыг зөв хослуулах хэрэгтэй. Үүнийг илэрхийлэг нэгэн муу жишээ нь Juicy Fruit хэмээх бүтээгдэхүүний сурталчилгаа бөгөөд энэхүү сурталчилгаанд бүтээгдэхүүнээ туулайны шүдээр илэрхийлсэн байдаг нь хэрэглэгчдэд эвгүйцэх сэтгэгдэлийг төрүүлсэн байдаг байна.


Хоёрдугаарт, сурталчилгаагаараа хэрэглэгчдэд өгч буй амлалтаа ямагт үнэн зөв байлгах хэрэгтэй. Заримдаа маркетерууд сурталчилгаагаараа дамжуулан хэрэглэгчдэд өгч буй амлалтаа буруу өгсөнөөс болж “Үнэнч” хэрэглэгч гэдэг зүйл тухайн бүтээгдэхүүнд бий болж чаддагүй. Таны сурталчилгаанд гаргаж буй хурдан шуурхай, хамгийн амттай, онцгой гэх мэт үгс зөвхөн одоогийн байдлаар зөвхөн таны л хүсэл байгаа бол та аль болох энэ төрлийн амлалтыг өгөхгүй байх хэрэгтэй.

Мэркадо #Таны #бизнест #урам #өгөх #болно.