Одоо цагт хэрэглэгчид маш олон төрлийн сурталчилгаа, мэдээллийн дунд амьдарч байна. Энэ байдал нь хэрэглэгчдийг зарим тохиолдолд залхааж, худалдан авах шийдвэр гаргалтанд нь сөргөөр нөлөөлөх хандлага ч байдаг. Тиймээс маркетерууд орчин цагт хэн олон мэдээллийг, олон утгаар өгөхдөө гол нь бус хэрэглэгчдийг хамгийн сайн мэдэрсэн мэдээллийг хэрэглэгчдэд өгч чаддаг байх хэрэгтэй. Энгийнээр хэлбэл тэдний худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлөх бус туслах хэрэгтэй юм.
Харин үүнийг хэрэгжүүлэх хамгийн чухал гурван тактикийн хувьд 1-рт: Олон мэдээллийн сувагт бус зорилтот хэрэглэгчдэд хүрэх мэдээллийн сувагт мэдээллээ байршуулах, 2-рт: Мэдээллээ шууд санал болгосон байдлаар бус зөвлөсөн, худалдан авалт нь тусласан байдлаар байх, 3-рт: Таны хүргэж буй мэдээллийн ойлголтын түвшин ямар байгааг үргэлж хэмжиж байх гэсэн үндсэн гурван тактик юм.
#Бид таны бизнест #урам өгөх болно.