Европын Холбооны санхүүжилтээр, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас “КОВИД-19 цар тахлын үед Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч нарт хүргэх хууль зүйн мэдээлэл” төслийн хүрээнд 3 удаагийн цуврал вебинар зохион байгуулагдсан билээ. Энэхүү вебинар нь Ковид-19 цар тахлын улмаас үүсээд буй онцгой нөхцөл байдлын үед манай улсын жижиг, дунд бизнес эрхлэгч нарт хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байсан. Бид энэхүү цуврал вэбинарын идэвхжүүлэлтийн ажлыг сошиал медиа орчинд зохион байгуулж, хариуцан ажиллаа.
#MercadoTEAM