Кампанит ажлын бодлого, төлөвлөлт, брэндинг хөгжүүлэлт, гүйцэтгэл
Байгалийн жимс болон түүхий эдээр амьдралын чанарыг тэтгэх эрүүл хүнс бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч Еден компанид маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүллээ. Энэхүү зөвлөх үйлчилгээг брэндийн танигдалт, хоногшилтыг нэмэгдүүлэх чиглэлд үзүүлэхээс гадна компанийн 20 жилийн ойн кампанит ажлын бодлого, төлөвлөлт, брэндинг хөгжүүлэлт, гүйцэтгэл дээр хамтран ажилласан нь гол онцлог байсан юм.
Еден компанийн хувьд 2005 оноос жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй ба өдгөө импортыг орлох, чанарын баталгаатай эрүүл, аюулгүй 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. #MercadoTEAM