Skip links

ЖҮР ҮР ХХК-НД МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЗҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотод амьдарч буй нэг өрхийн сарын дундаж зарлага 965,000 төгрөг байдаг бол үүнийхээ дунджаар 70,550 төгрөгийг гурил, гурилан бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулдаг байна.

1998 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй бялуу, бэйкерийн үйлдвэрлэлээрээ Монголдоо анхдагчдын нэг, Манлай хүнсний үйлдвэр Жүр Үр ХХК-нд маркетингийн зөвлөх үйлчилгээг судалгааны чиглэлээр үзүүллээ. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бөгөөд төслийн гүйцэтгэл дээр Нидерландын Pakuis маркетингийн агентлагтай хамтран ажилласан юм.