Skip links

ГЭР БҮЛИЙН АМРАЛТЫН ТӨВД МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын ойролцоо үйл ажиллагаагаа явуулж буй нийт 139 амралтын газар байгаагаас 84 хувь нь энгийн амралт, жуулчны бааз байгаа бол 17 хувь нь амралт, сувилал хосолсон газрууд байдаг байна. Зах зээл дээр нэгэн шинэ эх, үрсийн амралтын газар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь Baby Sky гэр бүлийн амралт, аз жаргалын газар юм. Бид тус амралтын газарт зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа болон брэндинг, маркетингийн төлөвлөлт, гүйцэтгэлийн чиглэлээр маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүллээ.