Skip links

БИД MSPA-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО

MSPA нь Mystery Shopping Providers Association буюу Нууц худалдан авалтын судалгааны мэргэжлийн байгууллагуудын нийгэмлэг юм. Тус нийгэмлэг нь анх 1998 онд АНУ, Япон зэрэг орны 70 орчим гишүүдтэйгээр үүсгэн байгуулагдсан бол өдгөө таван тивийн хэмжээнд 300 гаруй гишүүдтэй болжээ. Бид тус нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөж, албан ёсны гишүүнээр элссэн Монгол Улсын 3 дахь судалгааны компани юм. Тус нийгэмлэг нь гишүүдийнхээ нууц худалдан авалтын судалгааны арга, техникт олон улсын стандартыг нэвтрүүлж, түүнийг дагаж мөрдөх боломжийг олгодог юм.