ESOMAR нь анх Европын холбооны улсуудад үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагын нэгдсэн холбоо байсан бол өдгөө дэлхийн 130 гаруй орны 6000 гаруй судалгааны байгууллага, судлаачид гишүүнээр элссэн судалгааны төлөвлөлт, мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын ICC/ESOMAR стандартыг түгээн дэлгэрүүлж, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг томоохон байгууллага юм. Бид энэхүү холбоонд нэгдсэнээр судалгаа, төлөвлөлтийн олон улсын арга, аргачлал, ёс зүйн кодыг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.
#mercado #inspire #yourbusiness