Skip links

MONEYPOLO ОЛОН УЛСЫН МӨНГӨН ГУЙВУУЛГА

Бид 2017 онд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг МониПоло ББСБ-д маркетингийн зөвлөх үйлчилгээг гэрээт хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ. “МониПоло ББСБ” ХХК (МониПоло) нь 2012 онд байгуулагдан Монгол Улсад санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Их Британи улсын “Майзус Файнаншл Cервис” компанийн хөрөнгө оруулалттай компани юм. “Майзус Файнаншл Сервис” компани Их Британи улсын Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр Европийн холбооны улсуудад хувь хүн, жижиг дунд бизнес эрхлэгчид болон байгууллагад валют арилжаа, олон улсын картын төлбөр тооцоо, чек, олон улсын банк хоорондын шилжүүлэг, зээлийн карт, мөнгөн гуйвуулга зэрэг санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг.

#Мэркадо #Таны бизнест #Урам өгнө…