Skip links

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагийн GMP шаардлага, Олон улсын ISO чанарын стандарт, CE худалдааны тэмдэгт бүхий үйлдвэрүүдтэй хамтран хамгийн сүүлийн үеийн шинэ эм, эмийн бүтээгдэхүүн, шинжилгээний шинэ аргыг дотоодын зах зээлд нэвтрүүлэн ажилладаг Монгол Фарм ХХК-тай маркетингийн зөвлөх үйлчилгээг судалгаа болон төлөвлөлт гэсэн үндсэн хоёр чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус салбарт зөвхөн борлуулалтанд чиглэсэн маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах бус хэрэглэгчийн боловсрол, өрсөлдөөний шинэ чиг хандлагыг бий болгосон маркетингийн кампанит ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.