Үйлчлүүлэгчийнхээ зөвхөн захиалсныг бус түүнийг давж биелүүлэхийг эрмэлздэг

Бид үргэлж шинэлэг бүтээлч байж чаддаг

Туршлагатай, мэдрэмжтэй, чадварлаг хариуцлагатай

Бага зардлаар ихийг бүтээх боломж

Та сошил маркетингийн кампанит ажлын үр дүнгээ хэмжиж чаддаг уу?

Сүүлийн жилүүдэд манай томоохон бизнесийн байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид интернэтийн ертөнц дэх маркетингийн хамгийн том, хүчтэй суваг болсон сошил сувгийг (Facebook, Twitter гэх мэт) ихээр ашиглах болсон билээ. Гэвч ихэнхи маркетерууд түүнийхээ үр дүнг төдийлөн хэмжиж чаддаггүй. Саяхан бидний хийсэн судалгаагаар ихэнхи маркетерууд буюу судалгаанд оролцогчдын 84 хувь нь маркетингийн кампанит ажлын үр дүнгээ хэмжиж чаддагүй гэж гарлаа. Энэ бол асар өндөр тоо бөгөөд шууд утгаараа нь хэлбэл бид өнөөдрийг хүртэл '1 Like'-ийн үнэ цэнийг хэмжиж чадахгүй байна гэсэн үг билээ. 

Өнөөдөр маркетер, байгууллагын удирдлага танд "1 Like" чухал уу эсвэл үр дүнтэй маркетингийн кампанит ажил чухал уу?