Skip links

СУДАЛГААНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Бид Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яамны захиалгаар Монгол оронд ургах боломжтой мөөг саримсны сорт төрөл болон түүний зах зээл, хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвийн судалгааг гүйцэтгэж байна. Энэхүү судалгааны ажил нь манай орны стратегийн чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн салбарыг хамарч тус салбарыг хэрхэн хөгжүүлэх, гадаад зах зээлд гарах боломжийг мөн давхар судалж байгаагаараа онцлогтой юм. Судалгааны ажилд бид аль болох орчин үеийн маркетингийн судалгааны арга, аргачлалуудыг ашиглахаас гадна, Евро стандартыг судалгааны ажилд мөн ашиглаж байгаа нь манай компаний хувьд онцгой тохиолдол болж байна.


Хэдий одоогийн байдлаар бид мөөг, саримсыг олон төрлөөр нь ургуулан, түүнийг гадаад зах зээл гаргах боломж тун бага байгаа ч энэхүү судалгааны ажлаас гарсан үр дүнгээр тус салбарт баримтлан ажиллаж буй бодлого хөтөлбөрүүдийг хөгжүүлэх олон шинэ санаа, боломжууд гарч ирнэ хэмээн захиалагч тал болон манай судалгааны баг найдан ажиллаж байна.