Үйлчлүүлэгчийнхээ зөвхөн захиалсныг бус түүнийг давж биелүүлэхийг эрмэлздэг

Бид үргэлж шинэлэг бүтээлч байж чаддаг

Туршлагатай, мэдрэмжтэй, чадварлаг хариуцлагатай

Бага зардлаар ихийг бүтээх боломж

​#Мэркадо #Зөвлөгөө№35: ТАРХИНЫ #ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ #БҮТЭЭЛЧЭЭР ХИЙХ НЬ...


Тархины хэлэлцүүлэг гэдэг нь энгийнээр тайлбарлавал богино хугацаанд бүлэг хүмүүсээс гарсан ихээхэн хэмжээний шинэ санаанууд юм. Тархины хэлэлцүүлэг нь маркетеруудад маш чухал. Эндээс маркетерууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдэл, шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээг бий болгож чаддаг. Тархины хэлэлцүүлэг нь зөвхөн бүтээлчээр сэтгэхэд чухал байгаад зогсохгүй маркетингийн асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргахад үр нөлөөтэй юм .

МЭРГЭН САНАА ХЭРХЭН ТӨРӨХ ВЭ?
Бүхий л санаанд харьцуулалт хийж байх явцад тэрхэн мөчид хамгийн мэргэн санаа бий болдог. Өөрт төрсөн чухал санаагаа ангилаад тэдгээрийг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийг ашиглан шалгана. Жишээ нь, ашигтай болон эсвэл өрсөлдөөний давуу талыг харуулах ёстой. Аль нэг санаагаа сэдэв болгон тархины хэлэлцүүлэг хийх. Тухайн хэлэлцүүлгийн гол асуулт нь: Тус мэргэн санаа нь ямар нөхцөлд бүтэлгүйтэх вэ? гэсэн асуултын дагуу тархины хэлэлцүүлгийг өрнүүлэх болно.

Тархины хэлэлцүүлгийг амжилттай болгох 4 түлхүүр:
  • Шүүмжийг зогсоох
  • Өөрийнхөөрөө чөлөөтэй байх
  • Тоо ашиглах - чанарыг тоогоор үнэлэх
  • Харилцан солилцох - Хэн нэгнээс ирсэн санааг бусдад түгээж, тэргүүлэх
ТАРХИНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН АЛХМУУД
  • Асуудлыг тодорхойлох
  • Асуудлыг дахин тодорхойлох
  • Батлах
  • Бие халаалт маягаар хөгжөөх
  • Тархины хэлэлцүүлгийг эхлүүлэх

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЯЛБАР БОЛГОХ
Хэрвээ тархины хэлэлцүүлгийн баг ямар нэгэн шалтгаанаар зогсонги байдалд орвол өөр хэн ч удирдан үйл ажиллагааг үргэлжлүүлэн буцаад хөдөлгөөнд оруулж болох юм.

  • Чимээгүй ажиглах - Багуудыг анхааралтай ажиглаж тэдний гаргасан шинэлэг санааг дэмжих.
  • Зорилтот тоо - Бүлэг хүмүүсийн 10,50 эсвэл 100 санааг дэмжих
  • Нэгдмэл санаа - Бүлэг нь нэг санаан дээр төвлөрч, тухайн санаагаа хөдөлгөгч хүч болгон ашиглах юм.
  • Сонгосон тухайн санаагаа хэлэлцэн тархины хэлэлцүүлгээ үргэлжлүүлэн явуулна.
  • Хамгийн шилдэг санаа - Тухайн шилдэг санаандаа илүү их хөгжүүлэлт хийн цаашид хэрэгжүүлнэ.

#mercado #company #inspire #your #business