Үйлчлүүлэгчийнхээ зөвхөн захиалсныг бус түүнийг давж биелүүлэхийг эрмэлздэг

Бид үргэлж шинэлэг бүтээлч байж чаддаг

Туршлагатай, мэдрэмжтэй, чадварлаг хариуцлагатай

Бага зардлаар ихийг бүтээх боломж

Мэркадо зөвлөгөө №31- ​Хүн бүрт ухамсарт тархи байдаг

Хүний тархи нь аливаа мэдээллийг хамгийн түрүүнд анхдагч буюу ухамсарт тархиндаа хүлээн авч, тэндээс бусад хэсэгтээ мэдээллээ хүрэгдэг байна. Ухамсарт тархийг “Amygdala” гэж нэрлэх ба Amygdala нь бидний дотоод харилцан урвал болон сэтгэл хөдлөлийг хянадаг, дотоод ухамсарт бодол санаанаас илүү хурдан нөлөөлдөг зүйл юм.

  • Ухамсарт тархинд дотоод харилцан урвал буюу сэтгэл хөдлөлийн мэдрэмж 3 ба түүнээс бага секундэд явагддаг.
  • Сэтгэл хөдлөл нь бидний биеийн аль нэг хэсэгт дотоод харилцан урвалаас 5 дахин илүү хурдан хүрдэг.
  • Лимбийн систем гэгдэх сэтгэл хөдлөл нь тархины сэтгэл хөдлөл, мэдрэмж төрдөг тэр хэсгийг нэрлэдэг бөгөөд ухаалаг бодлоос илүү урт удаан хугацааны санамж болон үлддэг.
Ухамсарт тархийг маркетингд ашиглах боломж
Маркетингийн үйл ажиллагаанд хамгийн их ашигладаг зүйл бол имэйл билээ. Тэгвэл та имэйлээ зөв явуулж чаддаг уу?. Бидний дээрх яригдсан хүний тархин дахь дотоод харилцан урвалаас бий болж гарах сэтгэл хөдлөл нь маркетингийн үйл ажиллагаанд маш чухал зүйл юм. Таны явуулж буй имэйлийн гарчиг хамгийн түрүүнд сонирхол татахуйц хэлбэртэй байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь өвөрмөц бай гэсэн утга биш юм. Өөрөөр хэлбэл та агуулгатайгаа тохирсон, түүнийг шууд илэрхийлсэн гарчийг олж өгөх нь хүлээн авч буй хүний тархины үйл явцыг түргэсгэж, сонирхолыг нь төрүүлж чаддаг.