Үйлчлүүлэгчийнхээ зөвхөн захиалсныг бус түүнийг давж биелүүлэхийг эрмэлздэг

Бид үргэлж шинэлэг бүтээлч байж чаддаг

Туршлагатай, мэдрэмжтэй, чадварлаг хариуцлагатай

Бага зардлаар ихийг бүтээх боломж

Монхимо компанид маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүллээ

ШУҮ-ийн "Монхимо" эмийн үйлдвэр нь өөрсдийн туршлага дээрээ үндэслэн Адуу брэндийн кальцийн бэлдмэл, Хөөрхөн брэндийн тураах шэйк зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүний нэг болгож чадсан билээ. Энэхүү маркетингийн зөвлөх үйлчилгээний гол сорилт нь тус брэндүүдийн болон зах зээл шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж буй шинэ брэндийн зах зээлийн нөхцөл байдлыг үнэлэн, түүнд үндэслэсэн маркетингийн бодлогыг урт болон богино хугацаанд тодорхойл байсан юм. Бидний хувьд энэхүү зөвлөх үйлчилгээнд нийт 48 хоногийн зарцуулж захиалагч байгууллагад брэнд тус бүрийн маркетингийн бодлогын бичиг баримтыг амжилттай хүлээлгэн өглөө. Бидэнтэй хамтран ажилласан Монхимо ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.