Үйлчлүүлэгчийнхээ зөвхөн захиалсныг бус түүнийг давж биелүүлэхийг эрмэлздэг

Бид үргэлж шинэлэг бүтээлч байж чаддаг

Туршлагатай, мэдрэмжтэй, чадварлаг хариуцлагатай

Бага зардлаар ихийг бүтээх боломж

Маркетингийн зөвлөхөө сонгохоос өмнө заавал унших зөвлөмж

Маркетинг бол шинжлэх ухаан, бүтээлч байдлын хослол юм. Энэ утгаараа маркетинг нь тухайн байгууллагыг зах зээл дээр удаан хугацаанд амжилттай оршин тогтнох үндэс суурь нь болж, хэрэглэгчтэйгээ холбоо тогтоох гол хэрэгсэл нь болдог билээ. Өнөөдөр манай бизнесийн байгууллагууд өөрсдийн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд хүчтэй маркетингийн багийг бүрдүүлэхийн төлөө өдөр бүр эрэл хайгуул хийсээр байна. Сайн маркетертай байгууллага хэдий өндөр хурд, эрсдэл багатайгаар ажиллах боломжтой болдог боловч төдий хэмжээгээр өндөр зардал гаргаж тухайн багийг бүрдүүлэх шаардлага гардаг. Нөгөө талаараа мэдлэгтэй, туршлагатай маркетерыг олно гэдэг тийм ч амар зүйл биш юм. Тийм ч учраас зах зээл дээр маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн зах зээл бий болсон. Бизнесийн байгууллага маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах нь дараах давуу болон сул талыг бий болгодог байна. Үүнд:


Давуу тал:

  • Зардал багасаж, маркетингийн үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ.
  • Маркетингийг илүү мэргэжлийн түвшинд хийх боломж бүрдэнэ.
  • Хараат бус бие даасан тайлан, шинжилгээ, төлөвлөлтийг хүлээн авах боломжтой.
  • Бусдын шилдэг туршлагыг өөрийн бизнест нэвтрүүлэх боломжтой.
  • Маркетингийн өдөр тутмын үйл ажиллагаанаас илүү ирээдүйн бодлого хөгжилд анхаарах нөхцөл байдал бүрдэнэ.

Сул тал:

  • Нууцлалын гэрээ муу байгуулах болон итгэлгүй байгууллагыг сонгож авснаар өрсөлдөгч байгууллагад мэдээлэл алдах магадлалтай.
  • Туршлагагүй болон хамрах хүрээ багатай байгууллагатай хамтран ажиллавал хугацаа алдаж, зардал нэмэгдэх магадлалтай.

Хэрвээ та өөрийн маркетингийн үйл ажиллагаанд маркетингийн зөвлөх үйлчилгээг сонгохоор судалж байгаа бол дараах хэдэн зөвлөгөөг анхаарах хэрэгтэй.

  • Бүтээлч, шинэлэг байдал
  • Урьд нь ажиллаж байсан туршлага
  • Баг бүрэлдэхүүн
  • Баримтлан ажилладаг зарчим болон арга барил
  • Үйл ажиллагааны хүрээнд хамрах хүрээ, бодит байдал
  • Ямар чиглэлээр түлхүү ажилладаг, таны хүсэж байгаа үйлчилгээн дээр ажиллаж байсан эсэх гэх мэт

Дээрх 5 зөвлөмжийн дагуу та өөрийн сонголтоо хийх хэрэгтэй. Үүний дараа та мэдээж өөрийн захиалгаа өгч таны хүсэж буй үр дүнг авчрах зөвлөх компанийг сонгон авах юм. Дэлхийд өөрийн зах зээл дээр олон жил ноёрхон оршин тогтнож байгаа бизнесийн байгууллагуудын амжилтын үндэс суурь нь амжилттай маркетингийн зөвлөх үйлчилгээг өөрийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж цаг хугацаа болон зардал мөнгө хэмнэсэнд байдаг билээ.