Үйлчлүүлэгчийнхээ зөвхөн захиалсныг бус түүнийг давж биелүүлэхийг эрмэлздэг

Бид үргэлж шинэлэг бүтээлч байж чаддаг

Туршлагатай, мэдрэмжтэй, чадварлаг хариуцлагатай

Бага зардлаар ихийг бүтээх боломж

Иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ


Бид Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар “Иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-ны ажлыг хангайн бүсийн аймгуудад амжилттай хийж гүйцэтгэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9.6, 9.7, 9.8-д зааснаар иргэдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн насанд хүрсэн иргэдийн 3-5 хувийг хамруулж хөндлөнгийн судалгааны болон төрийн бус байгууллагаар хараат бусаар хийлгэх бөгөөд судалгааны үр дүнг шууд хэрэглэнэ гэж заасан байдаг. Энэхүү журмын дагуу 2019 онд хэрэглэгчийн үнэлгээний судалгааг Улаанбаатар хот болон 21 аймгийг 4 бүсэд хувааж, хөндлөнгийн 4 судалгааны байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн юм. Монгол улсын хэмжээнд 13’860 иргэдээс мэдээлэл цуглуулахаас манай байгууллага хангайн бүсийн буюу Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай гэсэн 6 аймгийн 90 сумдын 3480 иргэдийг хамруулан тухайн судалгааны ажлыг дээрх журмын дагуу хийж, аймаг тус бүрийн үр дүнг боловсруулан өгөгдлийн нэгдсэн санд хүлээлгэн өглөө.

Энэхүү судалгааны зорилго нь төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлын талаар иргэдийн санаа бодлыг судалж “Иргэдийн сэтгэл ханамж”-ийн индексийг тодорхойлох байсан юм.