Үйлчлүүлэгчийнхээ зөвхөн захиалсныг бус түүнийг давж биелүүлэхийг эрмэлздэг

Бид үргэлж шинэлэг бүтээлч байж чаддаг

Туршлагатай, мэдрэмжтэй, чадварлаг хариуцлагатай

Бага зардлаар ихийг бүтээх боломж

"Ерөнхий гэрээ"-нд хамруулах бараа, үйлчилгээг тодорхойлох судалгааны ажлыг гүйцэтгэлээ

Монгол Улсын Сангийн Яамны захиалга, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр "Ерөнхий гэрээ"-нд хамруулах бараа, үйлчилгээг тодорхойлох судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.23-т заасан “Ерөнхий гэрээ”-нд хамруулах бараа, үйлчилгээг тодорхойлох юм. Судалгааны ажлын гол зорилгын хүрээнд: Гол чиг үүргийн яамд болон түүний зарим харьяа төсвийн байгууллага, орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа, үйлчилгээний худалдан авалтанд шинжилгээ хийж дэлгэрэнгүй жагсаалт гаргах, дэлгэрэнгүй жагсаалтаас Ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний хураангуй жагсаалтыг гаргах, хураангуй жагсаалтанд орсон бараа, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн судалгааг Улаанбаатар хот болон 10 аймгийн хүрээнд хийж гүйцэтгэх, Ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний судалгааг хийж гүйцэтгэх зөвлөмж, гарын авлага боловсруулах гэсэн үндсэн зорилтуудыг тавин ажилласан.

Судалгаанд Улаанбаатар хот болон 10 аймгийн хэмжээнд 118 төсвийн байгууллага, 188 бараа, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэгч хамрагдлаа.

Энэхүү судалгааны ажлыг календарийн 99 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн.Судалгааны ажилд ашигласан гол аргачлал нь эрэлтийн судалгааны хувьд бараа, материалын худалдан авалтыг бүс нутаг, эдийн засгийн ангилал, байгууллагын төрөл тус бүрээр нь анализ хийж үр дүнг гаргаж, эрэлт, хэрэгцээг таамаглан, тодорхойлсон. Нийлүүлэлтийн судалгааны хувьд Улаанбаатар хот болон 10 аймгийн хэмжээнд бэлтгэн нийлүүлэгч нартай уулзалт хийж, тусгайлан боловсруулсан асуулга, тандалт судалгааны аргачлалаар мэдээлэл цуглуулалтыг хийж гүйцэтгэсэн. Зах зээлийн судалгааны хувьд 23 нэр төрлийн бараа, материалын сүүлийн 3 жилийн импорт болон үйлдвэрлэлийн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, боловсруулалт хийж үр дүнг гаргасан юм.

Бидэнтэй хамтран ажиллаж төрийн бодлого, үйл ажиллагаанд бодит тооцоо, судалгаа ашиглан шийдвэр гаргаж буй Сангийн Яам болон Азийн Хөгжлийн банкны төсөл хариуцсан хамт олонд талархал илэрхийлье.