Skip links

ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ГАРГАЯ

Бид ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээний хүрээнд жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан цахим орчинд “2 цагийг гэр бүлдээ” нөлөөллийн аяныг хэрэгжүүллээ. Уг ажлын хүрээнд камер эффектийг хөгжүүлэн фэйсбүүк, инстаграм платформуудад байршуулж “2 цагийг гэр бүлдээ” сошиал медиа давалгааг хэрэгжүүлэв. Мөн фэйсбүүк орчинд profile frame хөгжүүлэлт, онч мэргэн үг болон Хайр өвтгөдөггүй шүлгийн уралдааны бүтээлүүдээр компьютер, гар утасны дэлгэцийн зураг бэлтгэх, цахим орчинд гэр бүлийн өдрийг таниулах, соён гэгээрүүлэх цуврал контентууд зэрэг ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ. 

#2ЦагийгГэрбүлдээ #ХайрӨвтгөдөггүй #MercadoTEAM