Үйлчлүүлэгчийнхээ зөвхөн захиалсныг бус түүнийг давж биелүүлэхийг эрмэлздэг

Бид үргэлж шинэлэг бүтээлч байж чаддаг

Туршлагатай, мэдрэмжтэй, чадварлаг хариуцлагатай

Бага зардлаар ихийг бүтээх боломж

#Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хэрхэн #амжилттай хийх вэ?

#Мэркадо #Зөвлөгөө№34

Бизнест хамгийн чухал, хамгийн сайн хийх ёстой зүйл бол мэдээж шинэчлэлт байдаг. Шинэчлэлтийг цаг хугацаа, хэрэгцээ шаардлага, орчин нөхцөл гээд олон зүйлээс хамаарч хийдэг. Хэдий олон хүчин зүйлс нөлөөлдөг ч хамгийн үр нөлөөтэй нь шинэчлэлтийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл шинэчлэлтийг ямар давтамжаар, орчин нөхцөлөөс хийхдээ бус ямар хэлбэрээр хийх нь хамгийн чухал байдаг. Орчин цагийн бизнест тэр дундаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрхэн хөгжүүлэлтийг хийж амжилт олох талаар маш олон нийтлэл, зөвлөмж, судалгаа зэргүүд энд тэндгүй л байдаг. Энэ ч утгаараа бид танд бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэж юу болох гэдгийг онолын үүднээс тайлбарлахын оронд практик дээр тайлбарлах нь илүү зөв зүйтэй байх.

Kinder-ийн гайхалтай шинэчлэлт:


Хүн бүхэн л энэ өндгөн шоколадыг мэдэх байх. Хамгийн анхны өндгөн шоколадыг 1968 онд алдарт шоколадны хаан гэгдэх Ferrero нь Итали улсад анх танилцуулсан билээ. Үүнээс хойш энэхүү бүтээгдэхүүн тус улсын зах зээл дээр болоод Европын зах зээл амжилт гаргаж эхэлсэн юм. Гэвч энэхүү амжилт удаан үргэлжлээгүй бөгөөд хүмүүс тун удалгүй тухайн бүтээгдэхүүнээс залхаж борлуулалт буурч эхэлсэн байна. Энэ байдлыг мэдээж тус компанийнхан удаан хараад сууж чадаагүй бөгөөд үүний эсрэг нэгэн гайхалтай арга хэмжээ авсан нь KINDER SURPRISE буюу тоглоомтой өндгөн шоколадыг гаргаж ирсэн явдал билээ. 1974 анх Герман улсын зах зээл танилцуулагдсан энэхүү бүтээгдэхүүн нь Европ болоод Америкийн зах зээлд олон ч ололт амжилт, рекордыг тогтоосон юм. Энэ бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг амжилттай хийж хэрхэн борлуулалтыг өсгөж болдог гайхалтай нэгэн жишээ байдаг билээ.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг амжилттай хийх олон аргын нэг бол хэрэглэгчийн хэрэгцээг үнэлэх арга билээ. Хэрэглэгчийн хэрэгцээг үнэлнэ гэдэг ямар бүтээгдэхүүнийг ямар байдлаар таашаахыг илүү их хүсэж байгааг мэдэх явдал юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хүсэл шаардлагыг үнэлж хамгийн их үнэлгээ авсан хэрэгцээг бий болгох явдал юм. Үүнийг та өөрөө эсвэл таны менежер таамаглаж огт болохгүй. Учир нь энэ нь маш аюултай юм. Үүний нэг тод жишээ бол мэдээж утаагүй тамхи (электрон тамхи биш) байсан билээ.Технологи болон шийдлийн хувьд гайхалтай байсан ч хэрэглэгчдийн хүсэж байгаа зүйл биш байсан учир тэрхүү бүтээгдэхүүн он цагийн эрхээр зах зээл дээр үгүй болсон юм.

Сайн шинэчлэлт, хөгжүүлэлтийг хийж чадсанаар тухай бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг улам илүү уртасгаж олон жил зах зээл дээр тогтвортой байх нөхцөл нь бодлог билээ. Олон төрлийн судалгааны үр дүнгээс харахад хэрэглэгчдийн дийлэнх хувь нь өөрийн хэрэглэгч дадсан бүтээгдэхүүнийг амжилттай шинэчлэгдээсэй хэмээн хүсдэг нь харагдаж байдаг. Тиймээс та өөрийн хэрэглэгчдээс оновчтой судалгааг авч, өрсөлдөгч байгууллагын бүтээгдэхүүнийг судлан үзэж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд амжилттай шинэчлэлт, хөгжүүлэлтийг хийхийг зөвлөж байна.

Хэрвээ таны бизнест маркетингийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ хэрэгтэй байгаа бол бидэнд хандаарай.

#Mercado #Consulting #Company #Inspire #Your #Business