Үйлчлүүлэгчийнхээ зөвхөн захиалсныг бус түүнийг давж биелүүлэхийг эрмэлздэг

Бид үргэлж шинэлэг бүтээлч байж чаддаг

Туршлагатай, мэдрэмжтэй, чадварлаг хариуцлагатай

Бага зардлаар ихийг бүтээх боломж

Анхны "Маркетингийн Тархи" сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2012 оны 12 сарын 5, 6-ны өдрүүдэд Blue Sky tower-ийн 3 давхарт Маркетингийн тархи сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтанд 7 байгууллагын  20 гаруй менежер, маркетерүүд оролцсон юм.

Сургалт бүхэлдээ 6 модулиас бүрдэж 2 өдрийн турш Монголын маркетерүүд орчин цагийн маркетингийн чиг хандлага, арга барил, техник технологийн талаар судаллаа. Мөн гадаадын болон дотоодын салбар бүрийн байгууллагуудын арга туршлага, бодит жишээн дээр сэдэв тухай бүрд ажиллаж батжуулсан юм. Үүнд Монголын томоохон компаниуд болон олон нийтэд хүрсэн маркетингийн томоохон ажлуудыг сонгон авсан нь энэ сургалтын бас нэгэн онцлог байлаа.


Хөтөлбөрт дараах үндсэн 6 сэдэв агуулагдсан. Үүнд:

  1. Дэвшилтэт Маркетинг
  2. Сошиал медиа маркетинг
  3. Сошиал орчинд маркетингийн судалгаа хийх
  4. Цахим орчин дах байгууллагын PR
  5. Вайрал маркетинг
  6. Дэвшилтэт маркетингийн технологи, багаж хэрэгсэлийг удирдах нь

Бидний дунд хамгийн холоос ирсэн оролцогч нь Оюу Толгой ХК-д ажилладаг Д.Билгүүн байсан билээ. Оролцогч байгуулагуудад банк санхүү, нийгмийн салбарынхан болон хувийн хэвшлийнхэн гээд нэлээн өргөн хүрээг хамарсан сургалт болсон юм. Мөн сургалтын дундуур цайны цаг, завсарлагыг хүрэлцэн ирсэн салбар салбарын маркетерүүд маань хөгжилтэй өнгөрөөж хоорондоо танилцан хамтран ажиллах боломж бүрдсэн орон зайг бид хамтдаа бий болгож чадлаа.

Бид маркетингд хайртай, та ч бас нэгдээрэй. 

Бид маркетингд хайртай, та ч бас нэгдээрэй.